ЖОЛОМ ТЕНТ 4М дулаалгатай

Тооно, унинаас бүрдсэн Жолом гэрийн бүтэц дээр суурилан хөгжүүлсэн барьж буулгахад хялбар 4 улирлын аяллын глампинг майхан

ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТ

ЖоломТент нь уламжлалт Жолом гэрийн хэлбэртэй, барьж буулгахад хялбар жинхэнэ тав тухтай аялал сонирхогчдод зориулсан майхан юм. Монгол орны эрс тэс уур амьсгалд зориулан хийсэн учраас дулаалгаа өлгөөд 4 улирал ч ашиглаж болно.

ХЭМЖЭЭ
4м диаметр, 2.5м өндөр багана, 1м өндөр ханатай

ЖИН
ЖоломТент 40кг (төмөр хэсэг хамтдаа), Дулаалга 10кг

БАГТААМЖ
5 том хүн хэвтэх, 10 хүн тойрч суух, 4 ор тойруулж тавьж болно

БАРИХ ХУГАЦАА
Хоёр хүн 15 минутанд барьж, 10 минутанд буулгана

МАТЕРИАЛ
Майхан нь Polycotton canvas 320gsm, ripstop, шал нь PVC 500, дулаалга нь 45s cotton interlining даавуу. Маш чанартай, эдэлгээ дээх материалтай

УУТТАЙ ОВОР
Үндсэн майхан 120х40х40см, Дулаалга100х30х30см, Төмөр хэсэг 120x15х20см,

ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА

Цээж гэр /зарим нутагт Жолом гэр гэдэг/ нь 13-р зууны үед Монголчуудын аян дайнд түлхүү хэрэглэдэг байсан нүүдлийн сууц юм
Энэхүү гэр нь зөвхөн тооно, унь ашиглан барьдаг онцлогтой тул зөөвөрлөн авч явах, барьж буулгахад маш хялбар бөгөөд одоогоос 3000 орчим жилийн өмнө үүссэн гэж үздэг

img section

МОНГОЛЫН ТАЛ НУТАГ, ЭРС ТЭС УУР АМЬСГАЛД 3,000 ЖИЛ ТУРШИГДСАН МОНГОЛ ГЭРИЙН БҮТЭЦ, ОНЦЛОГ ДЭЭР СУУРИЛАН ГЭР ГЛАМПИНГИЙН МАЙХНУУДЫГ ЗОХИОН БҮТЭЭВ
Зохион бүтээгч С.Баярсайхан

Нэмэлт мэдээлэл

ҮЗҮҮЛЭЛТ

ХЭМЖЭЭ
Диаметр 4м, Багана 2.5м, Хана: 1м, Тооно хүртэл 2.3м.
Тоононы цагараг диаметр 1м. Хөнгөн фейвер

ТӨМӨР ХЭСГҮҮД
Багана: 38мм диаметр, 1.2мм зузаан. 2.5м өндөр
Хана: 19мм диаметр, 1мм зузаан, 1м өндөр
Арк: 25мм диаметртэй, 1мм зузаан
Тооно: Шилэн файбер, 9.5мм өргөнтэй, 1м диаметртэй цагараг

ҮНДСЭН МАТЕРИАЛ
Poly cotton 320gsm, ripstop (Гал, хөгц, усны хамгаалалттай шоотой маш сайн эдэлгээ даах зузаан материал. Beige (бор шаргал) болон Brown (бор) өнгөний хослол

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
Төмөр гадас (том) 10ммX30см
Төмөр гадас (энгийн) 6ммX22см
Хөнгөн цагаан бат бөх бор өнгөтэй чангалуур

ШАЛНЫ МАТЕРИАЛ
PVC 500gsm (Ус, хөгцний хамгаалалттай маш бат бөх материал) 
Бор шаргал өнгөтэй

УУТ
Үндсэн уут
Төмрөн хэсгийн уут
Гадасны уут
Дулаалгын уут
Жич: дунд оврын болон түүнээс дээш хэмжээтэй жийп машины багажинд хөндлөнгөөрөө багтана

ДОТОР ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ
45s cotton interlining даавуу (Гал үл дэмжих дулаан хадгалдаг, хөнгөн материал) 
Бор шаргал өнгөтэй

ЗУУХНЫ ХЭСЭГТ
Галд шатдаггүй материал (60смx196см). Энэ даавууг зуух тавих хэсэгтээ хана болон шал дагуу байрлуулж галаа түлж аюулгүй байдлаа хамгаална.
Мөн яндангийн хэсгийг нүхэлж тусгай материалаар эмжиж өгсөн

ХЭМЖЭЭСТ ЗУРАГ

БАРЬЖ БУУЛГАХ ЗААВАР

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

Жолом гэр шиг тоонотой учраас агаар сэлтгэлт маш сайн. Өдрийн турш гэрэл тусаж орчныг гэрэлтүүлж өгдөг. Раам хэсэгтээ ялаа, шумуул орохооргүй торон хэсэгтэй. Бороотой салхитайд өрхөө татаж хамгаална.

Стандарт хонхон (bell tent) майхантай харьцуулахад хана өндөр учраас суухад толгой тулахгүй, орон зай томорсон. Мөн хананд тулаас төмөртэй учраас салхи шуурганд бат бөх, Татлага татах уяаны зай багассан.

Аяллаар явахад ачаа бараагаа тавих газар чухал байдаг. Тэгвэл нэмэлт урд хаалгын тамбар хэсэгт тавьж болно. Мөн урд хаалгаа дээш нь сөхөөд 3 хүн суухаар сүүдрэвч үүсдэг.

 

 

Аяллын хамгийн чухал зүйл бол ая тухтай байх. Тэгвэл ЖоломТент дотор дулгаалгатай учраас та хүйтэн өдөр дулаалгаа өлгөж илүү ая тухыг мэдрэх боломжтой.

 

Гэр Глампингийн майхнууд жилийн 4 улирал ашиглаж болох учраас зуухны асуудлыг бүрэн шийдсэн. Манай майхнууд яндангийн нүхээ галд шатдаггүй материалаар оёж гаргаж өгсөн байдаг. Мөн бороо ус нэвтрэхгүй хаалттай.

Галд шатдаггүй материалаар хийгдсэн нүх

Яндангийн нүх борооноос хамгаалсан байдал

Яндан гарсан байдал

 

ЖоломТент-г уламжлалт Жолом гэрийн загвар, Хонхон майхны шийдлийг хослуулж давуу талуудыг шингээн зохион бүтээсэн.
Нэг хүн барихад 15 минут, буулгахад 10 минут болж байна

Глампинг буюу тав тухтай ангиллын майхнууд нь илүү бат бөх, эдэлгээ даах материалаар хийгддэг. Монгол орны эрс тэс уур амьсгалд хамгийн зохицох материал юм.

Үндсэн материал

Шалны материал

 

Майханг уутнаас гаргах, буцааж уутанд хийх хэцүү байдаг. Тэгвэл бид монголчуудын дээл баадагнах технологи дээр суурилан шинэ загвар гаргаж илүү хялбар аргаар майхнаа уутлах технологи боловсруулсан.

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯМАР ХҮМҮҮС ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

ГЭР БҮЛЭЭРЭЭ АЯЛАГЧИД

ГЛАМПИНГ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД

АЯЛЛЫН КОМПАНИУД

МАЛЧИД, ФЕРМЕРҮҮД

АНЧИД, ЗАГАСЧИД

УУЛ УУРХАЙН КЭМПҮҮД

ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД

ОНЦГОЙ БАЙДАЛ, АВРАХ АЛБАНЫХАН

УУЛЫН БОЛОН ЭКСТРЕМ СПОРТЫНХОН

БҮРТГҮҮЛЭЭД

Бүртгүүлээд Гэр Глампингийн гэр майхнуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал аваарай