Хэрэглэгчийн
тусламж

Тогтмол асуудаг асуултууд

  • Форм бөглөж имэйлээр үнийн санал, танилцуулга авах
  • 88887025, 77007025 дугаарт залгаж худалдааны зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах
  • Шоуруумын хаяг Google map -аар очиж бүтээгдэхүүнтэй танилцах
  • Төлбөр шилжүүлэх дансны мэдээлэл
    • Банк: Худалдаа Хөгжлийн Банк               
    • Компанийн нэр: Гэр Глампинг ХХК 
    • Дансны дугаар: 821012633
  • Утга:
    • Хувь хүн бол (утасны дугаар, нэр)
    • Байгууллага бол (регистрийн дугаар, компаний нэр, утасны дугаар)
  • ЖоломТент 
  • ТовьТент 
  • ГэрТент 

Гэрээ байгуулахад таны хаяг, бусад мэдээллийг авсан байх учраас хот дотор бүртгүүлсэн хаягаар үнэгүй хүргэж өгнө. Харин орон нутаг руу хүргэлтийн ачааны төлбөр нэмэгдэнэ

Гэр Глампингийн бүтээгдэхүүнүүд 1 жилийн баталгаат хугацаатай. Бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхдөө хайрцгийг задалж материал, эд ангиудыг шалгаж БАТАЛГААНЫ ХУУДАС бичиж өгнө. Үйлдвэрлэлийн явцад гарсан аливаа асуудлыг бид 100% шийдэж өгнө

Баталгаат хугацаа  1 жил

1. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

Гэр Глампингийн вэбсайт нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

  1. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
     
  2. “GerGlamping”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
     
  3. Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
     
    1. “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
    2. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
    3. “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;
  4. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
  5. Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.

2. Мэдээлэл хариуцагчийн холбоо барих мэдээлэл

  1. Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Гэр Глампинг ХХК байна.
  2. Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар [email protected] цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.

 3. Цуглуулж, боловсруулж, ашиглах мэдээллийн жагсаалт

  1. Мэдээлэл хариуцагч “GerGlamping”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

1.1 Хэрэглэгчийн овог, нэр, оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, банкны дансны дугаар, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;
1.2 “GerGlamping” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
1.3 Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
 

2. Мэдээлэл хариуцагч “GerGlamping”-ийн програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:


2.1 IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “GerGlamping”-ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
2.2 Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;

 

4. Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа

  1. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно Үүнд:

1.1 Захиалгатай бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;
1.2 Таны гар утсанд холбогдох цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;
1.3 Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;
1.4 Хэрэглэгчийн танин, баталгаажуулах үед;
1.5 Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
1.6 “GerGlamping”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулах, түүнд холбогдох тест хийх;
1.7 “GerGlamping”-д програм хангамжийн хөгжүүлэлт хийж, түүнийг тестлэх ажиллагаанд;
1.8 “GerGlamping”-д нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн, болон модуль хөгжүүлэлтэд тест хийх;
1.9 Техникийн засвар хийх үед;
1.10 “GerGlamping” хэрэглэгчийн судалгаа ба хяналтад зориулж нийт хэрэглэгч, захиалга г.м
1.11 Хэрэглэгчид шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
1.12 Хэрэглэгчид “Албан ёсны борлуулагч” нарын санал болгож буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хямдралын мэдээллийг хүргэхэд.

2. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг “GerGlamping”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.

3. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд “GerGlamping”-ийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.

4. Бид өөрсдийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “GerGlamping”-ийн лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.

 

5. Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл

  1. Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
  2. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогын 5.1-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.

 

6. Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах журам

  1. Хэрэглэгчийн хүсэлтээр зээлээр эсхүл дараа хуваан төлөх нөхцөлтэйгөөр бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах тохиолдолд Зээлдүүлэгчийн шаардсан Хэрэглэгчийн зээлийн судлахад хамаарах мэдээллийг дамжуулна. Хэрэглэгч Та энэхүү Нууцлалын бодлогын зөвшөөрсөн тохиолдолд Зээлдүүлэгчид дээрх мэдээллийг дамжуулах зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.
  2. Албан ёсны борлуулагчийн хүсэлтээр зөвхөн түүний худалдсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцана.
  3. Мэдээлэл хариуцагч Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
  4. Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.

 

7. Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт

  1. Хэрэглэгч “GerGlamping” дахь мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй. 
  2. Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглуулах зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд энэ хүсэлтийн хамт Мэдээлэл хариуцагчид хадгалагдаж буй өөрийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Зөвшөөрлийг цуцлах хүсэлт болонөөрийн мэдээллийг усгуулах хүсэлтийг [email protected] хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ. 
  3. Хэрэглэгчийн дээрх цуцлах хүсэлтийг ажлын 3-5 хоногийн дотор судалж, “GerGlamping”-оос бүртгэлийг, өөрийн мэдээллийг устгуулах хүсэлтийг нэмж гаргасан бол холбогдох мэдээллийг устгаад хариу мэдэгдэнэ. Улмаар “GerGlamping” Таны мэдээллийг дахин цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй болно.   
  4. Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна. 
  5. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэлалдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээгзаавар, анхааруулгынг дагуу авах үүрэгтэй. 

8. Нууцлалын бодлогын нэмэлт, өөрчлөлт

  1. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.GerGlamping.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.

1. Ерөнхий

  1. “Гэр Глампинг” ХХК-ийн албан ёсны вэбсайт “www.GerGlamping.mn” нь бүтээгдэхүүнээ танилцуулах, онлайнаар хэрэглэгчдийн мэдээллийг авч борлуулах үүрэг гүйцэтгэнэ..  
  2. Үйлчилгээний нөхцөл нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
  3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    1. “Вэбсайт” гэж Албан ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн  цахим вэб хуудас https://GerGlamping.mn/ болон ухаалаг утсанд зориулсан GerGlamping аппликейшнийг (цаашид “GerGlamping” гэх);
    2. “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “GerGlamping”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
  4. Хэрэглэгч нь “GerGlamping”-д хувийн мэдээллээ бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно. 
  5. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “GerGlamping”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу. 
  6. Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай Албан ёсны гэрээт борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “GerGlamping”-оос  Хэрэглэгчид мэдэгдэнэ.
  7. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх), харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
  8. Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжилтэд “Гэр Глампинг” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.

2. Хэрэглэгч болон бүртгүүлэх

  1. Хэрэглэгч нь “GerGlamping”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  2. Хэрэглэгч “GerGlamping”-н талаар санал гомдол, шинэ санаа хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд www.GerGlamping.mn  дээрх онлайн чат, https://www.facebook.com/GerGlampingMongolia -д хандан мессэж илгээх,[email protected] цахим хаяг, эсвэл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” формыг бөглөн илгээх боломжтой.
  3. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  4. “GerGlamping.mn”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Гэр Глампинг” ХХК хариуцна

3. Захиалга хийх хугацаа:

  1. Хэрэглэгч “GerGlamping” вэбсайтыг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

       2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

2.1 Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 72 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “GerGlamping”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

2.2 Захиалгын төлбөр 72 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.

2.3 Хэрэглэгч 72 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд “Гэр Глампинг” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

2.4 Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд (цайны цаг 12:00-13:00), амралтын өдрүүдэд 12:00-17:00 цагийн хооронд 77118844 (1) дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
 

         3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:

3.1 “GerGlamping” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.

3.2 Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “GerGlamping”-ooc мэдэгдэл илгээнэ.

3.3 Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-48 цагт, хөдөө, орон нцтагт 48-96 цагийн дотор хүргэнэ.

3.4 Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.

4. Төлбөр төлөх, захиалга цуцлах

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “GerGlamping” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Имэйл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 72 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
  4. “GerGlamping” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. “GerGlamping” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 72 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой. 
  6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг дараах нөхцөлөөс бусад тохиолдолд буцаах, цуцлах боломжгүй.Үүнд:
  7. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “GerGlamping” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
  8. “GerGlamping”-н бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
  9. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “GerGlamping” хүлээн авах, барааг буцаах боломжгүй. 
  10. “GerGlamping”-д барааны албан ёсны бренд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
  11. “GerGlamping” нь 4.10-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь 4.6-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй. 

5. “GerGlamping.mn”-н оюуны өмчтэй холбоотой эрхийг хамгаалах 

  1. Цахим барааны тэмдэгтүүд нь “Гэр Глампинг” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдгүүд нь Брендүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
  2. “Гэр Глампинг” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

6. Захиалгын хүргэлт хийгдэх байршил, хүргэлтийн төлбөр

  1. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
     
  2. Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулахтай холбоотой харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлийн 7 дугаар бүлэгт заасан “Бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих журам”-ыг баримтлан шийдвэрлэнэ.
     
  3. Хэрэглэгч нь захиалгын мэдээлэл хүргэж буй сувгаар очих “Үнэлгээний форм”-ыг бөглөн бараа бүтээгдэхүүнийг хүргэлттэй холбоотой үнэлгээ өгөх эрхтэй.

7. Бараа бүтээгдэхүүн буцаах, солих журам

  1. Хэрэглэгчийн хүлээн авах захиалгын бараа нь дараах төрөлд ангилагдана.Үүнд:

1.1 Акт үйлдэх шаардлагатай буюу цахилгаан бараа болон лацтай бараа бүтээгдэхүүн;
1.2 Бусад буюу энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, захиалсан өнгө, хэмжээ зөв эсэх, доголдол бий эсэхийг шалгаж хүргэлтийн ажилтны аппликэйшнд гарын үсэг зурж хүлээн авна.

2. Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой. Үүнд:

2.1 Захиалсан бараа хүлээн авах үед гэмтэлтэй байсан.

2.2 Захиалсан барааны хэмжээ томдсон/багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан; /Таны захиалсан барааны хэмжээ мөн боловч брендийн болон загварын онцлогоос шалтгаалан танд томдох/жижигдэх нөхцөл байдал үүсэж болно. Энэ тохиолдолд барааг солиулах сонголт байх бөгөөд солих бараа байхгүй үед захиалгаа буцааж болно.

8. Хэрэглэгчийн гомдол, маргаан шийдвэрлэх

  1. Хэрэглэгч “GerGlamping”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр “Санал хүсэлт илгээх” форм бөглөж гаргана.
  2. Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу GerGlamping.mn-тэй шууд холбогдон гаргах бөгөөд “Гэр Глампинг” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
  3. Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч формд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “GerGlamping” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

9. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал

  1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

10. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

  1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
  2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
  3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:
  4. Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
  5. Байгалийн бүх төрлийн гамшиг  /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/ 
  6. Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
  7. Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
  8. Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
  9. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

11. Бусад

  1. Гэр Глампинг ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр GerGlamping.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.

Бүтээгдэхүүний заавар зөвлөгөө үзэх

БҮРТГҮҮЛЭЭД

Бүртгүүлээд Гэр Глампингийн майхнуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал аваарай