Ger Glamping showroom

Хаяг: Гурвалжингийн гүүрээр урагшаа даваад Барилгын BIG захын замын эсрэг тал руу эргээд 100 метр явахад 2 давхар үйлдвэрийн барилга харагдана. Түүний нэг давхарт зүүн тийшээ харсан хаалгаар ороорой. Харилцах утас: 88887025, 77007025
Ажиллах цагийн хуваарь: 9:00-18:00 (Да-Ня)

Монголын тал нутаг, эрс тэс уур амьсгалд 3,000 жил туршигдсан Монгол гэрийн шийдэл дээр суурилан зохион бүтээв

Зохион бүтээгч С.Баярсайхан

ХҮНИЙ ХӨЛ ХҮРЭЭГҮЙ АГЛАГ ГАЗАРТ Ч АЯ ТУХТАЙ БАЙХ

БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ
ЖОЛОМ ТЕНТ 4 метр
Тооно, унинаас бүрдсэн Жолом гэрийн бүтэц дээр суурилан хөгжүүлсэн барьж буулгахад хялбар 4 улирлын аяллын глампинг майхан
Цааш үзэх
ГЭР ТЕНТ 4 метр
Хэлхээ тоонотой Монгол гэрийн шийдэл дээр суурилан хөгжүүлсэн бат бөх араг хийцтэй, тохилог, нэг ч татлага татахгүй барьдаг шинэ үеийн глампинг Монгол гэр
Цааш үзэх
ТОВЬ ТЕНТ 5 метр
Гоёмсог цомцог тоонотой товь гэрийн хэлбэр, бүтэц дээр суурилан хөгжүүлсэн өвөрмөц дизайн, том орон зайтай, өвлийн нэмэлт дулаалгатай 4 улирлын Глампинг майхан
Дэлгэрэнгүй үзэх

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД

АЮУЛГҮЙ, ДУЛААХАН,
ТАНСАГ МЭДРЭМЖ

Эдэлгээ даах хамгийн сайн материалаар хийгдсэн. Хүйтэнд дулаалгаа өлгөж, зуухаа тавьж галаа түлээд илүү тухтай мэдрэмж авна

АГААРЖУУЛАЛТЫН
ШИЛДЭГ ШИЙДЭЛ

Дээрээ тоонотой, агааржуулалтын шийдэлтэй байх нь агаарын солилцоог эрчимжүүлж бохир агаарыг хурдан гадагшлуулдаг

БАРЬЖ БУУЛГАХАД
ХЯЛБАР

Уламжлалт Монгол гэрийг барихад 2 хүн 90 минут шаарддаг бол Гэр Глампингийн майхнуудыг нэг хүн ердөө 15 минутад барьж, буулгахад бүр бага хугацаа зарцуулна

БАЙГАЛИЙН ТААГҮЙ
НӨХЦӨЛД ЗОРИУЛАГДСАН

Монгол гэрийн тойрог, дугуй хэлбэр нь хүчтэй салхи, шуурганд хамгийн тэсвэртэй, шалгарсан хэлбэр юм

МОНГОЛ ГЭР ШИГ ТОМ
ОРОН ЗАЙТАЙ

Орон зай цэлгэр, уужим байх нь танд илүү тав тухыг мэдрүүлнэ. Мөн хүссэн тавилгаа байрлуулж чадна

ХУДАЛДАЖ АВАХААСАА ӨМНӨ ТУРШИЖ ҮЗЭХ ҮҮ?

Бид 7 хоног бүрийн бямба, ням гарагт сонирхсон хүмүүст үзүүлэх маш гоё Глампинг бүс байгуулахаар бэлтгэж байна. Хэрвээ та Гэр Глампингийн бүтээгдэхүүнүүдийг бодитоор үзэж, газар дээр нь худалдан авахыг хүсэж байвал яг одоо бүртгүүлээрэй

БИДНИЙ ТУХАЙ СЭТГЭГДЭЛ

Ч.Даваа

Олон мянган жил хувьсан хөгжиж ирсэн нүүдэлчдийн гэр сууцны араг хийцийг шинэ материал, инженерийн тооцоогоор баяжуулан инновацийн бүтээгдэхүүн бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготой Ger Glamping-н багийнхан манай хөтөлбөрт хамрагдсанд бид тун баяртай байгаа. Эрчимтэй хөгжиж байгаа glamping-н зах зээлд хүчтэй тоглогч болох, ОУ-н зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах, ая тухтай аялалын экосистемийг хөгжүүлэх зорилгод нь амжилт хүсье
Э.Цоморлиг

Хээр аялна гэхээр хөдөө хөхөрч, гадаа гандалгүй бүр илүү тансаг, тав тухтай амарч болдгийг мэдрүүллээ. Өнгөний сонголт бол байгальдаа яг л төгс зохицохоос гадна тийм тайвшралын орчинд оруулж байсан. Жуулчид ирээд Монгол соёлын дунд Монголын уламжлалт сууцны загвартай майханд тав тухтай байх нь угаасаа онцгой мэдрэмжийг төрүүлж таарна
О.Эрдэнэбилэг

Хүн төрөлхтний түүх сууцанд овог отгоороо сууж эхэлсэн тэрхүү үеэс маш аажмаар хөгжиж иржээ. Агуйгаас шовоохой, овоохой, урц, цээж гэр, гэр гээд түүх улирах бүрт шинэчлэгдэн ирсэн байна. Дараагийн хувьсгал юу байх бол гэсэн миний хүсэлтэнд хариу өгсөн бүтээл мэндэлсэн нь ГэрТент байлаа. Барихад хугацаа, хүн хүч нэг их шаардахгүйгээр байгалийн аль ч үзэгдэлд тэсвэртэй майхан зохион бүтээсэн залууст талархал илэрхийлье. Монгол гэрийн хөгжил үргэлжилсээр...
Б.Баатархүү

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэн, хамгаалах шаардлагатай өв бол Монгол гэр юм. Төслийг хэрэгжүүлж буй хамт олон гэрийн нэгэн төрөл болох Цээж гэр дээр суурилан хийсэн Жолом майхан шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа нь соёлын өвд тулгуурласан чухал инноваци болжээ

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯМАР ХҮМҮҮС ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

ГЭР БҮЛЭЭРЭЭ АЯЛАГЧИД

ГЛАМПИНГ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД

АЯЛЛЫН КОМПАНИУД

МАЛЧИД, ФЕРМЕРҮҮД

АНЧИД, ЗАГАСЧИД

УУЛ УУРХАЙН КЭМПҮҮД

ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД

ОНЦГОЙ БАЙДАЛ, АВРАХ АЛБАНЫХАН

УУЛЫН БОЛОН ЭКСТРЕМ СПОРТЫНХОН

БҮРТГҮҮЛЭЭД

Гэр Глампингийн гэр майхнуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал аваарай

GER CLAMPING

БЛОГ
Ep 11: Gobi autumn - At the foot of the snow mountain, in the sand dunes camping | Glamping | ASMR

On this trip, the CRH team went to Ikh Bogd mountain (3957 m high) in Bayankhongor Province, Mongolia, 700 km from Ulaanbaatar and Elsen Gezeg in Orog Lake. Glamping at ToviTent, the luxurious and comfortable travel. The coolness of autumn have left a beautiful memory in the mind as nature turns it colors golden yellow. We have good news for all of you who are watching CRH series content from all over the world. If you want to come to Mongolia and get to know the life and culture of nomads, contact us and you can travel comfortably in this luxury home. Check out this content to see what autumn in Gobi, Mongolia looks like. Let's camp relax happiness